Манай үйлчилгээ

Үйлчилгээний нөхцөл

1. Үйлчилгээ

  • Манай үйлчилгээ нь кино, цувралыг интернэтээр үзэх боломж олгоно. Киноны сан, үнэ, багц өөрчлөгдөж болно.

2. Бүртгэл

  • Та утасны дугаараараа бүртгүүлж, тухайн дугаарт мессежээр ирсэн 4 оронтой кодоор нэвтэрнэ.
  • Нэвтрэх кодоо бусдад хэлэхгүй байх, бүртгэлээрээ хийгдсэн үйлдлийг хариуцах нь таны үүрэг.
  • Нэг бүртгэлээр нэгэн зэрэг 3 хүртэл төхөөрөмжөөс нэвтэрч болно.

3. Төлбөр

  • Кино болон багцын төлбөрийг QPay-ээр төлнө.
  • Багц автоматаар сунгагдахгүй. Хугацаа дуусахад та өөрөө сунгана.
  • Хуульд зааснаас бусад тохиолдолд төлсөн төлбөрийг буцаан олгохгүй.

4. Кино үзэх эрх

  • Киног зөвхөн хувийн хэрэгцээнд үзнэ.
  • Киног татаж авах, хуулбарлах, бусдад тараах, олон нийтэд үзүүлэхийг хориглоно.
  • Бүртгэлээ бусдад худалдах, түрээслэхийг хориглоно.

5. Бүртгэлийг хаах

  • Нөхцөлийг зөрчсөн тохиолдолд бид бүртгэлийг түр зогсоох, хаах эрхтэй.

6. Өөрчлөлт

  • Бид энэхүү нөхцөлийг шинэчилж болно. Шинэчилсэн нөхцөлийг энэ хуудсанд нийтэлнэ.