Тусламж
Танд юугаар туслах вэ?
Хамгийн их асуудаг асуултууд, тэдгээрийн хариулт.
Нэвтрэх
Яаж бүртгүүлж, нэвтрэх вэ?
Утасны дугаараа оруулаад «Код авах» дарна. Таны дугаарт мессежээр ирсэн 4 оронтой кодыг оруулахад нэвтэрнэ. Анх удаа нэвтрэхэд бүртгэл автоматаар үүснэ. Нууц үг байхгүй.
Код ирэхгүй байвал яах вэ?
Дугаараа зөв бичсэн эсэхээ шалгаад, нэг минут орчим хүлээгээд «Дахин илгээх» дарна уу. Код хэдхэн минутын дотор л хүчинтэй тул хамгийн сүүлд ирсэн кодоо оруулаарай.
Хэдэн төхөөрөмжөөр үзэж болох вэ?
Нэг бүртгэлээр нэгэн зэрэг 3 хүртэл төхөөрөмжид нэвтэрсэн байж болно. Түүнээс олон төхөөрөмжөөр нэвтэрвэл хамгийн удаан ашиглаагүй төхөөрөмж автоматаар гарна.
Төлбөр
Төлбөрөө яаж төлөх вэ?
QPay-ээр төлнө. Компьютер дээр бол банкны аппаараа QR кодыг уншуулна; утсан дээр бол банкныхаа аппыг жагсаалтаас сонгоно. Төлбөр орсон даруйд кино автоматаар нээгдэнэ.
Төлбөр төлсөн ч кино нээгдэхгүй байвал яах вэ?
Хуудсаа дахин ачаалаад «Миний кинонууд» хэсгийг шалгана уу. Тэнд байхгүй бол гүйлгээний мэдээллээ бэлдээд бидэнтэй холбогдоорой; бид шалгаад нээж өгнө.
Худалдаж авсан киногоо хэдэн удаа үзэж болох вэ?
Хязгааргүй. Худалдаж авсан кино таны «Миний кинонууд» хэсэгт хадгалагдах бөгөөд манай сайтад байгаа цагт хүссэн үедээ үзэж болно.
Үзэх
Киног татаж авч болох уу?
Үгүй. Кинонуудыг зөвхөн энэ сайт дээр үзнэ.
Дүрс гацах, зогсох үед яах вэ?
Интернэт холболтоо шалгаад хуудсаа дахин ачаална уу. Тоглуулагч таны зогссон газрыг санаж, тэндээс үргэлжлүүлнэ.
Кино үзэх үед дэлгэц дээр гарч байгаа тоо юу вэ?
Энэ бол таны утасны дугаар. Киног хууль бусаар хуулбарлаж тараахаас хамгаалах зорилгоор бичлэг дээр бүдэг харагддаг.
Гарын товчлуураар удирдаж болох уу?
Болно. Зай авах товч: тоглуулах, зогсоох. Зүүн, баруун сум: 10 секунд ухраах, урагшлуулах. Дээш, доош сум: дууны түвшин. M: дууг хаах. F: дэлгэц дүүргэх.
Утсан дээрээ апп шиг ашиглаж болох уу?
Болно. Хөтчийнхөө цэснээс «Нүүр дэлгэцэд нэмэх» (Add to Home Screen) гэснийг сонгоход сайт апп шиг нээгддэг болно.
Хариултаа олсонгүй юу?
Дэлгэрэнгүй журмыг үйлчилгээний нөхцөлөөс уншина уу.